АЧ АУИС-ийн докторант, магистрантуудын анхааралд

2020-05-21 15:20:53

АЧ АУИС-ийн ёс зүйн хорооны хурал урьдчилсан байдлаар 2020 оны 06 сарын 04-нд хуралдахаар товлогдсон. Тус сургуулийн ёс зүйн хорооны хурлаар орох хүсэлтэй докторант, магистрантууд дараах материалыг бүрдүүлэн 2020 оны 05 сарын 27-ний дотор ирүүлнэ үү.

 

Холбоо:         [email protected]      99817218

                        [email protected]             88108840

СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙН ХОРООНД БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

 

Судалгааны аргазүйг хэлэлцүүлэх:

ЁЗ-н хорооны бүх гишүүд (7)-ийн тоогоор:

  1. Хэлэлцүүлэх материалын танилцуулга (2-р загвараар)
  2. Судалгааны ажлын бүрэн арга зүй, судалгааны карт, асуумжийн хуудас
  3. Таниулсан зөвшөөрлийн хуудас (Мэдээллийн хуудас, Зөвшөөрлийн хуудас)
  4. Удирдагч, зөвлөхийн CV (Өөрсдийнх нь гарын үсгээр баталгаажна)
  5. Судлаачийн CV (гарын үсгээр баталгаажна)
  6. Судлаачийн танилцуулга (3-р загвараар)

 

ЁЗ-н хорооны дарга, нарийн бичгийн дарга, зөвшөөрлийн санал гаргах гишүүнд (нэмэлтээр):

  1. Судлаачийн хүсэлт
  2. Судалгааны ажлын арга зүйг хэлэлцүүлсэн Эрдмийн зөвлөл/Мэргэжлийн салбар Зөвлөлийн хурлын протокол

 

Судалгааны дүгнэлт гаргуулахад:

 

ЁЗ-н хорооны бүх гишүүд (7)-ийн тоогоор:

  1. Судалгааны гүйцэтгэлийн товч тайлан (Аргазүй, мэдээлэл бүртгэх хуудас/асуумжийн карт /жишээ/, гарын үсэг бүхий таниулсан зөвшөөрлийн хуудсуудын  хамт)
  2. Судалгааны ёс зүйн асуудалтай холбоотой товч танилцуулга
  3. Диссертацны Товч агуулга (Abstract)
  4. Удирдагч, зөвлөхийн CV (Өөрсдийнх нь гарын үсгээр баталгаажна)
  5. Судлаачийн CV (гарын үсгээр баталгаажна)
  6. Судлаачийн танилцуулга (3-р загвараар)

 

ЁЗ-н хорооны дарга, нарийн бичгийн дарга, дүгнэлтийн санал гаргах гишүүнд (нэмэлтээр):

  1. Ёс зүйн дүгнэлт гаргахыг хүссэн өргөдөл (1-р загвараар)
  2. Судалгаа хийсэн нь үнэн, ёс зүйн зөрчил үгүйг тодорхойлсон байгууллага, эмнэлгийн албан тоот
  3. Сэдэв, аргазүй батлуулсан хурлын протокол
  4. Ёс зүйн зөвшөөрөл авсан хурлын тогтоол
  5. Судалгааны явц хэлэлцүүлсэн хурлын протокол: Магистрант бол Мэргэжлийн салбар зөвлөлийн хурлын протокол, Докторант бол эрдэмийн зөвлөлийн хурлын протокол

 

Дүгнэлтийн санал гаргах гишүүнд (нэмэлтээр):

  1. Диссертаци /бүрэн/-1%

 

Тайлбар:

  • Хурал болох өдөр материалыг нүхтэй хавтсанд хийж нарийн бичгийн даргад хураалгах
  • Ёс зүй хурлаас 10 өдрийн өмнө бүрдүүлэх материалын жагсаалтыг нарийн бичгийн даргаас авна
  • Ёс зүйн хороонд хураалгах материалыг буцаан олгохгүй болно. 

 

Загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу.


Twitter