“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилдээ Доктор, Магистрын сургалтад урьж байна

2020-03-13 16:04:42

”Ач” АУИС-ийн Доктор, Магистрын сургалтад элсэхийг хүсвэл 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор бүртгүүлнэ үү.

 

Мэргэжлийн чиглэл:

Докторын сургалт

  1. Эмнэл зүй
  2. Уламжлалт анагаах ухаан
  3. Нийгмийн эрүүл мэнд
  4. Анагаах ухааны боловсрол судлал

 

Магистрын сургалт

  1. Мэс засал
  2. Дотор өвчин судлал
  3. Мэдрэлийн өвчин судлал
  4. Нүүр ам судлал
  5. Морфологи
  6. Сувилахуй
  7. Нийгмийн эрүүл мэнд
  8. Анагаах ухааны боловсрол судлал

 

Бүрдүүлэх баримт бичиг:

Сургалтад бүртгүүлэгчид дараах материалуудыг бүрдүүлнэ

  • Диплом
    • магистрын сургалтад бүртгүүлэгч - Бакалаврын,
    • докторын сургалтад бүртгүүлэгч - Магистрын
  • Эмнэл зүйн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч нь
    • Резидентийн диплом
    • Эмчлэх эрхийн гэрчилгээ
  • Бүртгэлийн хураамж  20,000 ₮ дансанд тушаасан баримтын хуулбар. (Голомт банк. 1801370177 тоот данс, Ач Анагаах Ухааны Их Сургууль)

 

 

Холбоо барих хаяг: “Ач” АУИС-ийн дотуур байрны 4 давхар,                                                                               

Утас: 99817218, 88108840

Мэйл: [email protected][email protected], [email protected]

 

 

АчАУИС-ийн Төгсөлтийн дараах сургалт-судалгааны алба

2020.03.10

 

Twitter