“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн 2019 оны шилдэг оюутан, клуб нийгэмлэгүүд тодорлоо.

2019-12-30 16:26:52

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн 2019 оны шилдэг оюутан, клуб нийгэмлэгүүдийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Тус ёслолын ажиллагаанд "Ач" АУИС-ийн Ерөнхий захирал, академич Н.Баасанжав, Санхүү аж ахуй эрхэлсэн дэд захирал Б.Баттулга, Төгсөлтийн дараах сургалт, судалгааны албаны дарга, академич Б.Бурмаажав, Сувилахуйн салбарын эрхлэгч Б.Булганцэцэг, Уламжлалт анагаахын тэнхмийн эрхлэгч Ш.Мөнгөнгэрэл, Нүүр ам судлалын тэнхмийн эрхлэгч Н.Чинжаргал болон бусад албаны мэргэжилтэн, багш нар оролцлоо. Хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье.

2019 оны СУВИЛАХУЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ОЮУТАН

Сувилахуйн 402-р ангийн оюутан Э.Сүнжидмаа

2019 оны “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД”-ИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ОЮУТАН

Нийгмийн эрүүл мэндийн 301-р ангийн оюутан Х.Жавхлан

2019 оны УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ ОЮУТАН

Уламжлалт анагаах ухааны 502-р ангийн оюутан Б.Сэр-Од

2019 оны НАС-Н ШИЛДЭГ ОЮУТАН

Нүүр ам судлалын 501-р ангийн оюутан Б.Энэрэл

2019 оны АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ОЮУТАН

Анагаахын 608-р ангийн А.Урангоо

2019 оны СУРГУУЛИЙН  ШИЛДЭГ ОЮУТАН

Уламжлалт анагаах ухааны 601-р ангийн оюутан Д.Нандинцэцэг

2019 оны ШИЛДЭГ ХОЛБОО

Ч.Жангарай тэргүүнтэй “ОЮУТНЫ ХОЛБОО”

2019 оны ШИЛДЭГ КЛУБ, НИЙГЭМЛЭГ

Д.Дэлгэрмаа тэргүүнтэй “ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ” клуб

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд сурлагаараа бусдыгаа манлайлсан оюутан Д.Нандинцэцэг, Л.Долгормаа, Ц.Энэбиш нар шалгарлаа.

Мөн Д.Гантогтох тэргүүнтэй Эмнэлзүйн ур чадварын клубд Клубын туг, халадны логог гардуулан өглөө.

 

2019 оны шилдэгээр шалгарсан оюутнууд, клуб нийгэмлэгийн хамт олонд цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 


Twitter