"АКАДЕМИЧ НАЧИНГИЙН БААСАНЖАВ - Оюуны цомог" номын нээлт боллоо

2019-12-01 03:33:44

АУ-ны доктор Л.Галсумъяа, Д.Бат-Ундрал нарын "АКАДЕМИЧ НАЧИНГИЙН БААСАНЖАВ - ОЮУНЫ ЦОМОГ" номын нээлт 2019 оны 11 сард боллоо. Уг номын нээлтэнд Академич Н.Баасанжав, Академич Ц.Лхагвасүрэн, АШУ-ны доктор Б.Мөнхбат, АУ-ны доктор Н.Мөнхтүвшин, АУ-ны доктор Л.Тулгаа, АУ-ны доктор О.Батгэрэл, АУ-ны доктор Ц.Бадамсэд, АУ-ны доктор Д.Цэгээнжав, АУ-ны доктор З.Лхагвасүрэн, АУ-ны доктор Л.Содномцогт, АУ-ны доктор Б.Чимэглхам, АУ-ны доктор Б.Содгэрэл, АУ-ны доктор Б.Чимэглхам, АУ-ны доктор Б.Батболд, АУ-ны доктор Я.Эрдэнэчимэг нар болон Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн эмч ажилтнууд оролцож, шинэ номын дээжийг гардан авч, үг хэлэн баяр хүргэлээ. Шинэ номын агуулгын тухай редактор АУ-ны доктор Ц.Мухар "Н.Баасанжавын Монголын анагаах ухааны салбар, түүний дотор зүрхний мэс заслын салбарт олон эрдэмтэн мэргэдийг удирдан төрүүлж, хүн амын эрүүл мэнд, анагаахад нэн чухал тулгамдсан хэрэгцээт төслүүдийг гардан гүйцэтгэн эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн нөр их хөдөлмөрийн шим, туршлага зохиол бүтээлд бүрэн тусгагдсан байна" гэж бичжээ. Номыг зохиогч АУХ-ийн ЭШТА, АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяа, ШУГТЭ-ийн зүрхний мэс заслын тасгийн эмч Д.Бат-Ундрал нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 


Twitter