“Оюуны цангаа тайлъя” наадам болж өнгөрлөө

2019-11-19 12:19:22

“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн Морфологийн тэнхимийн эрхлэгч, МУГБагш Б.Дагданбазарын санаачлагаар “Оюуны цангаа тайлъя” наадам яруу найргийн уран уншлага, хэн сайн дуулах вэ? уралдаан боллоо. Уралдааныг “Ач” АУИС-ийн Санхүү, аж ахуйн алба, Оюутны алба, Морфологийн тэнхим, хамтран зохион байгуулж 2019 оны 10-р сарын 7-ноос  15-ны хооронд бүртгэн авч бэлтгүүлээд, 10-р сарын 21-нд 1-р шатны шалгаруулалтыг явуулж, 2-р шатны шалгаруулалтыг 11-р сарын 7-ны 16 цагт 213-р танхимд мөн Хэн сайн дуулах вэ? уралдаан нь “Чамдаа буюу Ар цармын цэцэг” дууны 50 жилийн ойд зориулагдаж байгаа тул багш Б.Дагданбазарын шүлгийн түмэнд түгсэн 21 дуунаас сонгон сурч, дуулж оролцоход 1-р шатанд 13 хүн оролцосноос 11 нь шалгарч үлдсэн. 2-р шатны шалгаруулалтыг 11-р сарын 7-ны 16 цагт 213-р танхимд  болж өнгөрлөө. Шүүгчээр МУ-ын хүний гавьяат эмч, зохиолч, профессор  С.Бадамжав, Олон Улсын сэтгүүлч, зохиолч, яруунайрагч, доктор, дэд профессор Г.Пүрэвдорж, Хүний их эмч, яруу найрагч Сосорбарам нар ажиллаа.

Уран уншлагаар:

 1-р байранд  Т.Чулуунчимэг, Өргөмжлөл, 100000 төгрөг

2-р байранд Э.Мөнхжин Өргөмжлөл 70000 төгрөг

3-р байранд Ч.Жангарай Өргөмжлөл 50000 төгрөг

Тусгай байранд Н.Батням, Б.Шинэбаяр нар шалгарч Өргөмжлөл, хоёр хоёр ном дурсгав.   

Дууны уралдааны:

1-р байранд  Э.Мөнхзул /ажилчин/ Өргөмжлөл, 100000 төгрөг

2-р байрыг  Ө.Адььяасүрэн /ажилчин/ Өргөмжлөл 70000 төгрөг

3-р байрыг х.Бархасбадь /Нэм-201/ Өргөмжлөл 50000 төгрөг

Тусгай байрыг Л.Энхбилгүүн, К.Өнөрбаяр нарт Өргөмжлөл, хоёр хоёр ном дурсгав.

 

 


Twitter