Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурал

2019-10-30 12:21:29

Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн харьяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд 15 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд 2019 оны 10- сарын 12-ний өдөр Анагаах ухааны салбар хуралдаан амжилтай явагдаж өндөрлөжээ. Анагаахын ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд нийт нийт 43 бүтээл ирсэнээс аман 12 илтгэл хэлэлцэгдэж Ач АУИС-ийн Физиологи Молекул биологийн тэнхмийн багш магистрант Б.Анужин, удирдагч багш Я.Мөнхдэлгэр нарын "Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн" сэдвээр тэргүүн байранд шалгарч, БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгний Грантын эзнээр тодорсонд халуун баяр хүргэе.

Цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэе.

 

Сургуулийн захиргаа

 


Twitter