“Клуб нийгэмлэгийн спорт өдөрлөг” болж өндөрлөлөө.

2019-10-01 10:04:15

Ач Анагаах ухааны их сургуулийн харъяат клуб нийгэмлэгүүдийн гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөн үүгээр дамжуулан клуб нийгэмлэгүүдийн гишүүдийг багаар тоглуулж хоорондын харилцааг сайжруулах зорилготойгоор 2019 оны 09-р сарын 24-ний өдөр “Клуб нийгэмлэгүүдийн спорт өдөрлөг” 16 цагт сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагааг Оюутны алба, Нүүр ам судлалын оюутны зөвлөл хамтран зохион байгуулалаа. Спорт өдөрлөгт нийт 8 клуб оролцон хурд хүчээ сорьсон. Тэргүүн байр – Яаралтай түргэн тусламжийн клуб, Дэд  байр – Эмнэлзүйн ур чадварын клуб тус тус шалгарласан. Мөн Оюутны Албанаас оролцсон бүх клуб нийгэмлэгүүдэд зааланд тоглох эрхийн бичиг бэлэглэсэн юм.

Цаашдын сурлага, спортын амжилтанд амжилт хүсье.

 

Оюутны албан


Twitter