Клуб нийгэмлэгийн нэгдсэн өдөрлөг-2019

2019-09-30 10:57:38

 Жил бүр уламжлал болгон явуулдаг "Клуб нийгэмлэгийн танилцах өдөрлөг-2019" нь 9-р сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.  Тус үйл ажиллагааг “Эм судлаач оюутан клуб”  болон оюутны алба зохион байгууллаа. Өдөрлөгөөр клуб нийгэмлэгийн гишүүдийн эв нэгдэлтэй хамт олонч, нөхөрсөг харьцаа, авъяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх, клуб нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулсан. Нийт “Ач” АУИС-ийн 11 клуб, нийгэмлэг оролцсон. Оролцогч клуб нийгэмлэгийн гишүүд цаг баримтлал болон хувцас жигдрэлтийн хувьд жигд, зохион байгуулалт дэг журам сайтай байсны сацуу зохион байгуулагчдын зүгээс явуулж буй хөгжөөнт тэмцээнүүдэд идэвхитэй оролцож үнэ бүхий дурсгалын зүйлээр шагналаа. Шилдэг клуб нийгэмлэгээр: НАСОЗ, Тусгай байрын шагнал: “Эмнэл зүйн ур чадвар” клуб тус тус шалгарлаа.

 

 


Twitter