Дипломын боловсролтой сувилагчаас бакалаврын боловсролтой сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам

2019-09-18 11:45:08

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Сургалт эрхлэхтэй холбогдон үүсэх харилцаааг Боловсрол соѐл, шинжлэх ухааны сайдын баталсан бакалаврын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам, энэхүү журам, бусад холбогдох дүрэм журмаар зохицуулна.
  2. Сургалтыг Эрдмийн Зөвлөлийн баталсан хөтөлбөрийн дагуу Ач Анагаах Ухааны Их Сургууль (цаашид сургууль гэх), түүний бааз эмнэлэг, лаборатори (цаашид эмнэлэг гэх) дээр зохион байгуулна
  3. Бакалаврын сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхтэй холбогдон үүсэх бүхий л харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  4. Элсэлтийг жил бүрийн 9 сард авч, 10 сард хичээл эхэлсэн байхаар хяналтын тоонд тохируулан Сургалтын бодлого зохицуулалтын алба, Сувилахуйн тэнхим зохион байгуулна
  5. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь 3 үе шаттай явагдана.
  1. “АЧ” АУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг бүртгэх
  2. Элсэхийг хүсэгчдээс мэргэжлийн онолын шалгалт авах
  3. Шалгалтанд тэнцсэн элсэгчдийг бүртгэх

 

ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Элсэгч нь дипломын боловсролтой сувилагч байх.
  2. Дүнгийн голч 2.8 – дээш байх
  3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  4. Албан байгууллагын  захиалгаар бол тухайн байгууллагын албан бичиг
  5. Өмнөх шатны боловсролын бичиг баримтын зөрчилгүй байх

 

ГУРАВ.ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. Элсэгчдэд тавигдах шаардлага хангасан бүртгүүлэгч www.ach.edu.mn цахим хуудасны ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ цэсэнд хандана уу /ЭНД ДАРНА УУ/. Бүртгэл 2019 оны 09 дугаар сарын 20-ний өдрийн 09 цагаас 2019 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг хүртэл явагдана.
  2. Элсэхийг хүсэгчид бүртгэлийн хураамжийг элсэлтийн бүртгэлийн хуудсаар дамжуулан “АЧ” АУИС-ийн дансанд цахим хэлбэрээр төлнө. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг байна.  Голомт банк – 1801370177, Худалдаа хөгжил 499015713 дансанд тушаасан баримт

 

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ

  1. Бүртгэлийн хугацаа дууссаны дараа мэргэжлийн онолын шалгалт авна. Шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын алба, Сувилахуйн тэнхим хариуцаж зохион байгуулна.
  2. Элсэлтийн шалгалтын босго оноо 70 %-с багагүй байна.
  3. Элсэлтийн шалгалт 2019 оны 09 сарын 29-ны өдөр 16 цагт Сувилахуйн тэнхим 301 тоот өрөөнд
  4. Шалгалтын босго оноог давж элсэх эрх нь нээгдсэн бүртгүүлэгч нь дараагийн шатанд бүртгүүлнэ. Үүнд дараах материалыг бүрдүүлсэн байна.
  • Дипломын боловсролын гэрчилгээ, баталгаажсан хуулбарын хамт
  • Сувилах эрхийн гэрчилгээ, хуулбарын хамт
  • Анкет /ТАХ-н 1-р маягтаар/
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг /тухайн оны/ 3%
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  1. Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд бакалаврын сургалтад суралцуулахаар элсэгчээр бүртгэнэ.
  2. Суралцах хугацаанд хүчинтэй үнэмлэх, сурлагын дэвтэр олгох ажлыг Оюутны Алба зохион байгуулна.

 

 

"Ач" Анагаах Ухааны Их Сургууль

Сувилахуйн салбар

Холбоо барих утасны дугаар: 99283844

Мэйл хаяг: [email protected]

 


Twitter