“Ач” АУИС-ийн Эрдмийн чуулган-2019-д илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.

2019-05-20 14:22:34

Чуулганыг  2019 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Чуулганы илтгэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний дотор хүлээн авна.

Чуулганд хэлэлцүүлэх илтгэлийн заавар:

  1. Анагаах ухааны бүхий л чиглэлээр илтгэл ирүүлж болно.
  2. Судалгааны дүнд  үндэслэсэн байна.
  3. Arial  үсгээр 12-ийн хэмжээтэй, 1– ийн зайтайгаар бичнэ.
  4. Монгол товчлол 1-1,5 нүүр, англи товчлол 300 хүртэл үгтэй байна.
  5. Монгол, англи товчлол ижил бүтэцтэй байна.  Үүнд:
    • Сэдэв ( ARIAL 14, Том үсгээр эхэлж, жижигээр бичнэ)
    • Зохиогч (ид), олон зохиогчтой бол Батболд Д.1, Баатар С.гэж бичнэ
    • Өөр өөр байгууллагын судлаачид хамтран илтгэл бичих бол: 1”Ач” Анагаах ухааны их сургууль, 2Анагаах ухааны хүрээлэн гэж бичнэ.
    • Оршил
    • Зорилго
    • Материал, аргазүй
    • Үр дүн
    • Дүгнэлт
    • Зураг, хүснэгт оруулахгүй
    • Номзүйн жагсаалт хийхгүй
    • Алдаагүй, сайн бичсэн байна
  6. Илтгэлээ амаар болон үзүүлэнгээр хэлэлцүүлэх хүсэлтээ ирүүлнэ.
  7. Холбоо барих утас, е-майл хаягаа бичсэн байна.
  8. Зохион байгуулах хороо илтгэлийг сонгон шалгаруулж, хэвлүүлнэ.
  9. Хуралдааны товыг жич мэдэгдэх болно.
  10. Илтгэлийг дараах хаягаар ирүүлнэ:

 “Ач” АУИС, хичээлийн 2 байр

Б.Бурмаажав: Утас: 99817218 , и-майл: burmaajav55@gmail.com

                        Ц.Гүндэгмаа: Утас: 99132174, и-майл: [email protected]

 

“Ач” АУИС-ийн Төгсөлтийн дараах сургалт, судалгааны алба

 


Twitter