"Сэтгэшгүй 2019" эрдэм шинижлгээний бага хуралд оролцохыг урьж байна

2019-04-29 11:56:42

"Ач" АУИС-ийнн Төгсөлтийн дараах сургалтийн алба, НЭМ, ОЭШН хамтран "Сэтгэшгүй 2019" эрдэм шинижлгээний бага хурлыг зохион байгуулах болсонтой холбоотой судлаач оюутан болон судалгаа хийх сонирхолтой хэн бүхэнд 1 өдрийн сургалт явуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэнд судалгаа гэж юу болох, хэдэн төрөл байдаг, өөрсдийн хийж буй эрдэм шинжилгээний ажлаа хэрхэн зөв хураангуйлж бичих, бүтээл илгээхдээ нийтлэг гаргадаг алдаа, эрдэм шинжилгээний илтгэлийн бүтэц зэргийг дэлгэрэнгүй танилцуулах болно. Сонирхож буй оюутан бүр 2019 оны 04 сарын 29-ны өдөр 16:00 цагаас Хичээлийн 2-р байрны 101 тоотод хүрэлцэн ирнэ үү. 
Эмч хүн бүр судлаач байдаг 
Харин судлаач хүн бүр эмч байдаггүй. 
Та бүхэндээ амжилт хүсье.


Twitter