АЧ” Анагаах Ухааны Их Сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн дэргэдэх “ШИЙДЭЛ” клуб, “ОЮУТНЫ АЛБА”хамтран зохион байгуулж буй сургуулийн аварга шалгаруулах уран илтгэлийн 3-р тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2019-04-29 11:50:26

Оюутнуудын илтгэх чадвар,арга барилыг төлөвшүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх , чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх илтгэл ба мэтгэлцэх урлагаар хичээллэх хүсэл тэмүүллийг дэмжихэд энэхүү тэмцээний зорилго оршдог.

Тэмцээн 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд зарлагдсан /.Савнаасаа хальсан хүмүүжил • Оюуны түлхүүр, • Генийн инженерчлэл.• Маргаашгүй өнөөдөр/ сэдвийн дагуу 25 илтгэл хэлцэгдлээ. 
Илтгэлийн тэмцээнд оролцсон Анагаахын салбарын 102-р группын оюутан Б.Отгон-Эрдэнэ, Д.Баярсайхан, Н.Зулбаяр 106-р группын оюутан В.Насанжаргал, 112-р группын О. Хулан, 203-р группын П.Намжилмаа, 101-р группын Б.Цэрэндорж, Л.Цэцэгсүрэн, 111-р группын У.Эрдэнэбаяр, О.Дулмаа, С.Хостуруун 110-р группын Б.Анхтуяа, 105-р группын Н.Номинхишиг, 402-р группын М.Золбаяр, 108-р группын Ц.Болорхүү, 406-р группын Э.Лхагвасүрэн, 210-р группын Э.Мандалмаа, Сувилахуйн салбарын 102-р группын Ц.Отгон-Эрдэнэ, П.Эрдэнэбаяр, Б.Хоролсүрэн Нийгмийн эрүүл мэндийн салбарын 102-р группын Б.Балжинням, Б.Бат-Оюун, 101-р группын Б.Бадамханд Уламжлалт анагаах ухааны салбарын 101-р Г.Солонго, Т.Чулуунчимэг нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Нэгдүгээр байранд Анагаахын салбарын 402-р группын оюутан Н.Золбаяр

Хоёрдугаар байранд Уламжлалт анагаах ухааны салбарын 101-р группын оюутан Т.Чулуунчимэг

Гуравдугаар байранд Анагаахын салбарын 406-р группын Э.Лхагвасүрэн нар тус тус байр эзэллээ.

Нийт тэмцээнд оролцсон оюутнууддаа “Ач” Спорт зааланд 2 цаг тоглох эрх, Идэвхийн 5 оноо оюутны албанаас өгч урамшуулав.

2019-04-26

 


Twitter