2018 оны шилдэг оюутнууд тодорлоо.

2018-12-31 11:15:15

“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн 2018 оны шилдэг оюутнууд шинэ оны босгон дээр тодорлоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Боловсрол эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаяр, Оюутны албаны дарга Б.Батжаргал нар оролцлоо.

Сурлага, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиглэлээрээ оюутан нөхөдөө манлайлан суралцаж Сургуулийн тэргүүний оюутнаар анагаахын салбарын 612-р группын Эрхэмбаярын Жавзандулмаа, Анагаахын салбарын шилдэг оюутнаар  401-р группын Дашжамцын Гантогтох, Нүүр ам судлалын салбарын шилдэг оюутнаар  403-р группын Батболдын Тэгшзаяа, Сувилахуйн салбарын шилдэг оюутнаар 401-р группын Жавзандуламын Оюунцэцэг, Шилдэг ангийн даргаар анагаахын салбарын 503-р группын оюутан Энэбишийн Хоролбаяр, Шилдэг клуб нийгэмлэгээр Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг тус тус шалгарлаа.

Мөн Монголын оюутны холбооны Монголын залуучуудын дээд шагнал “Манлайлагч залуу” алтан медалиар Анагаахын салбарын 613-р группын оюутан Отгонпүрэвын Ням-Очир, 610-р группын оюутан Баясгалангийн Будгарав, Нүүр ам судлалын салбарын 303-р группын оюутан Оюунбаатарын Ганбат нар шагнагдлаа.

Сургуулийн тэргүүний оюутнаар анагаахын салбарын 612-р группын Эрхэмбаярын Жавзандулмаа

Нүүр ам судлалын салбарын шилдэг оюутнаар  403-р группын Батболдын Тэгшзаяа

Анагаахын салбарын шилдэг оюутнаар  401-р группын Дашжамцын Гантогтох

Сувилахуйн салбарын шилдэг оюутнаар 401-р группын Жавзандуламын Оюунцэцэг

Шилдэг ангийн даргаар анагаахын салбарын 503-р группын оюутан Энэбишийн Хоролбаяр

Шилдэг клуб нийгэмлэгээр Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг

 

Нийт шагнал авсан оюутан залуусдаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


Twitter