ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2018-11-13 10:51:17

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

 

Уралдаанд: Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

 

Төслийн чнглэл:

  • Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсрогуй болгох;
  • Дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор “цагийн хөдөлмөр” болон түр хугацааны гэрээт ажил хийх, судалгаа, инновацийн ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцах; хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах);
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх.

 

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 10 хүртэлх сар

 

Тэтгэлгийн хэмжээ: Нэг төслийн санжүүжилтийн хэмжээ 5.0 /таван/ сая төгрөгөөс ажлын хэлбэр, бүтээл, шинэ санаа /инноваци/-г гаргасан төслийн санжүүжилтийн дээд хэмжээ 10.0 /арван/ сая төгрөг хүртэл байна.

 

Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

 

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://mecs.gov.mn, http://herp.mn вэб хуудас, facebook дахь “Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн групп” -ээс танилцана уу.

 

Холбогдох утас: 70007263. 88113975

Цахым хаяг: [email protected]

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ


Twitter