Нээлттэй ажлын байр

2018-08-31 15:46:29

“Ач” Анагаах Ухааны Их Сургуульд дараах мэргэжлийн чиглэлээр багш сонгон шалгаруулж авна.

Үүнд:

  1. Биохими
  2. Дархлал судлал
  3. Молекул биологи
  4. Физиологи
  5. Анагаах ухааны удам зүй
  6. Тархвар судлал
  7. Мэдрэлийн өвчин судлал
  8. Хавдар судлал
  9. Эм судлал
  10. Уламжлалт анагаах ухаан
  11. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлал
  12. Дотоод шүүрэл судлал
  13. Лаборатори
  14. Нүүр амны эмчилгээ
  15. Нүүр амны сого засал
  16. Нүүр амны мэс засал
  17. Цус судлал

 

Тавигдах шалгуур:

Боловсролын зэрэг: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэшил:                  Холбогдох мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн

Ажлын туршлага:      2-оос дээш жил мэргэжлээрээ ажилласан, Англи хэлний дундаж төвшний мэдлэгтэй, Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх, Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

4х6 хэмжээтэй зураг 3 хувь

Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар  батлуулсан хуулбар, хавсралтын хамт

Гадаад хэлний мэдлэгийн батламж

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

Эрүүл мэндийн байдлыг илтгэх үзлэг, шинжилгээ, эмчийн тодорхойлолт

 

Хугацаа:

Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2018.09.07-ны өдөр хүртэл “Ач” АУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанд ирүүлнэ үү.

 

Хаяг:    “Ач” АУИС Хичээлийн II байр Сургалтын Бодлого Зохицуулалтын алба, 406 тоот

Утас:    88117751

Мэйл: [email protected]


Twitter