Ач АУИС-ийн Төгсөгчдийн холбооноос зохион байгуулсан Спортын анхдугаар наадам амжилттай болж өнгөрлөө

2018-06-28 11:38:14

Ач АУИС-ийн Төгсөгчдийн Холбоо ТББ байгуулагдсаныг тохиолдуулан 2004 оноос 2018 оны төгсөгчдийн дунд Спортын анхдугаар наадмыг 2018 оны 6-р сарын 23, 24-ний өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлүүдээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд гар бөмбөгийн холимог төрөлд 2006, 2007, 2009, 2010, 2011, 2015, 2016, 2018 оны төгсөгчдийн нийт 8 баг оролцож алтан медалийг 2015 оны төгсөгчдийн баг, мөнгөн медалийг 2018 оны төгсөгчдийн баг, хүрэл медалийг 2016 оны төгсөгчдийн баг тус тус хүртлээ.

Ширээний теннисний төрөлд оролцсон эмэгтэй 8 тамирчнаас 2017 оны төгсөгч Долгорсүрэн алтан медаль, 2018 оны төгсөгч Сэрчмаа мөнгөн медаль, 2010 оны төгсөгч Банзрагч хүрэл медаль, эрэгтэй 11 тамирчдаас 2011 оны төгсөгч С.Батболд алтан медаль, 2017 оны төгсөгч Батцэнгэл  мөнгөн медаль, 2016 оны төгсөгч Батдэлгэр хүрэл медалийн эзэн боллоо.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд 2007, 2010, 2011, 2015, 2016, 2018 оны төгсөгчид болон багш нарын эмэгтэй баг тамирчид өрсөлдсөнөөс Алтан медалийг 2016 оны төгсөгчид, мөнгөн медалийг багш нарын баг, хүрэл медалийг 2010 оны төгсөгчдийн баг тэргүүллээ.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 2006 ба 2007 оны хамтарсан баг, 2009, 2010, 2011, 2012, 2015, 2016, 2017, 2018 оны төгсөгчдийн нийт 9 баг оролцсоноос алтан медалийг 2017 оны төгсөгчид, мөнгөн медалийг 2015 оны төгсөгчид, хүрэл медалийг 2018 оны төгсөгчид нар тус тус хүртлээ.

Тэмцээнд анги хамт олноороо жигд хувцаслалт ба олон хөгжөөн дэмжигчидтэй, идэвх санаачлагатай оролцсон Т.Оюунчимэг ахлагчтай  2007 оны төгсөгчид тусгай байр, мөнгөн шагнал хүртлээ.

Нийт оролцсон баг тамирчидаас спортын бүх төрөлд идэвхтэй оролцсон Ууганбаяр ахлагчтай 2018 оны төгсөлтийн хамт олонд Ач АУИС-ийн Төгсөгчдийн холбооны Спортын наадмын шилжин явах цомыг гардууллаа. 

Спортын II наадмыг 2019 онд зохион байгуулах БАТЛАМЖ-ийг төрөлх сургуулиа төгсөөд 10 жилийн ой нь тохиож буй Т.Энхжаргал ахлагчтай 2009 оны хамт олонд гардуулж өглөө.

Тэмцээний үед Ач АУИС-ийн Төгсөгчдийн холбооны гишүүнчлэл явагдаж, үйл ажиллагааны танилцуулга, төгсөгчдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Холбооны идэвхтэн гишүүнээр 2006, 2007, 2009 оны төгсөгчид идэвхтэй бүртгүүлж оролцсон ба Harrison's Principles of Internal Medicine 19th edition 2015, Oxford Handbook of Clinical Dentistry 6th edition 2014, Nelson Essentials of Pediatrics 7th edition 2015, Kozier & Erb's Fundamentals of Nursing 10th edition 2016,  Paul U.Unschuld Traditional Chinese Medicine 2018 зэрэг электрон номнуудаас үнэгүй авах эрхтэй боллоо.

 

 

ТАЛАРХАЛ

Тэмцээнийг зохион байгуулахад удирдан оролцсон ФМБ тэнхмийн багш З.Болорцэцэг болон бусад багш нар, гүн туслалцаа үзүүлсэн Ач АУИС-ийн Оюутны алба, Захиргаа, санхүү, аж ахуйн албаны  хамт олонд талархал илэрхийлье.

Ач АУИС Төгсөгчдийн Холбоо ТББ тэргүүн

АУ-ны доктор Б.Мандхай


Twitter