“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН 2018 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-06-08 15:01:31

2017-2018 оны хичээлийн жил “Ач” Анагаах Ухааны Их Сургуулийг нийт 327 оюутан төгссөнөөс Хүний их эмч 208, Нүүр амны их эмч 71, Уламжлалтын их эмч 24, сувилагч 24 төгссөн байна.

Нийт төгсөгч эмч, сувилагч нарын “Тангараг өргөх” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа  2018 оны 05 сарын 30-ний өдөр болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд БСШУЯ-ны Дээд боловсролын газрын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Эдийн засгийн ухааны доктор Д.Баяр, “Ач” АУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Гавьяат эдийн засагч А.Бакей, "Ач" АУИС-ийн Ерөнхий захирал МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ-ын Ардын эмч, МУ-н Хүний гавъяат эмч, Академич, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав болон хүндэт доктор профессор багш нар хүрэлцэн ирж оролцлоо.  

Тангараг өргөсөн их эмч, сувилагч нартаа “Ач” АУИС-н нийт оюутан сурагчид, багш ажилтан, ажилчдынхаа нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

 


Twitter