Оюутан залуус та бүхнийг Тоомойн Очирхүү агсаны нэрэмжит "УРАМ ХАЙРЛА" яруу найргийн наадамд оролцохыг урьж байна

2018-02-13 14:22:35

Зорилго:

Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй яруу найраг сонирхогч оюутан залуусын авьяас билгийг хөгжүүлэн дэмжиж, яруу найргийн цар хүрээг өргөжүүлэн хоорондын харилцаа холбоог сайжруулахад оршино.

Хамрах хүрээ:

Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын их, дээд сургуулиудын оюутнууд

Хугацаа: 2018 оны 03 сарын 09-ны 16.00 цагт

Хаана: АШУҮИС-ийн Оюутны Соёлын Төв

Наадам явагдах журам: Наадам 3 үе шаттай явагдана.

I шат- 02 сарын 1-өөс 02 сарын 20-ны хооронд оролцогч бүр өөрийн 3 бүтээлээ харъяа сургуулийнхаа Оюутны холбоо \зөвлөл\-ны өрөөнд өгч бүртгүүлнэ үү.

М шат- 03 сарын 09нд I үеэс шалгарсан бүтээлийн эздүүд оролцоно

III шат - 03 сарын 09-нд II үеэс шалгарсан оролцогчид оролцоно.

Шагнал урамшуулал:

1-р байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Дурсгалын зүйл

2-р байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Дурсгалын зүйл

3-р байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Дурсгалын зүйл

Тусгай байр - Өргөмжлөл, Дурсгалын зүйл

Шалгаруулах комисс: Монголын Анагаахын Ухааны зохиолчдын холбооны зохиолчид шүүн явуулна.

Жич: Бүтээлээ өгөхдөө Times New Roman-12 фонд-оор шивж, өөрийн овог, нэр, суралцаж буй сургууль, анги болон холбоо барих утсаа бичиж, оюутны үнэмлэх болон бүртгэлийн хураамж болох 1000 төгрөгтэй ирнэ үү.

Ерөнхий зохион байгуулагч: Анагаахын утга зохиолын дугуйлан

Хамтран зохион байгуулагч: Анагаахын зохиолчдын холбоо АШУҮИС-ийн Оюутны Холбоо

Холбоо барихутас: 99110120, 99241727, 94929876, 9978971


Twitter