Анагаахын салбарын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

2015-05-21 14:20:10

Тус сургуулийн "Хүний их эмч" бэлтгэх Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан Сургалтын хөтөлбөрийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд БСШУЯ-Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг хангалттай үнэлгээ өгч, цаашид Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Шинжээчдийн баг сургалтын хөтөлбөрийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хөтөлбөрөөр суралцагч оюутнууд болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нартай уулзаж судалгаа авч, бодит байдалтай газар дээр нь танилцаж ажилласан болно.
Цаашид сургалтын хөтөлбөрийн агуулга, аргай зүй, үнэлгээ, багшлах боловсон хүчний чадавх, суралцагчдын суралцах арга барилыг дээшлүүлэх, сургалтын орчин, технологийг хөгжүүлэхэд Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба шат дараатай үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх болно.

Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба
2015.04.17


Twitter