Багшийн залгамж холбоо-Залуу багш бэлтгэх хөтөлбөр эхэллээ

2015-2016 оны хичээлийн жилээс Сургалтын Бодлого Зохицуулалтын албанаас зохион байгуулж буй "Ач" Анагаах ухааны их сургуулийн "БАГШИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО-ЗАЛУУ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР" хэрэгжиж эхэллээ. 2015-09-14 өдөр тус сургуулийн Эрдмийн өргөөнд болсон уг хөтөлбөрийн нээлтэнд сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, албадын дарга нар, мэргэжлийн салбар, тэнхмийн эрхлэгчид, багш нар оролцов. Мөн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид өөрсдийн танилцуулгаа бэлтгэн илтгэж "БАГШИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО-ЗАЛУУ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР" -өө тус сургуулийн захирал Академич Н.Баасанжав багшаас гардан авлаа.  

Уг хөтөлбөрт хамрагдсан суралцагчид 2015-2016 оны хичээлийн жилийн турш Багшийн төлөвшил, харилцаа, хандлага, ёс зүй, багшийн хөгжил, хичээл удирдах арга зүй мөн мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтуудад хөтөлбөрийн дагуу хамрагдах юм.

 
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

“АЧ” АУИС-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, стратеги төлөвлөлтийн хүрээнд тус их сургуулийн мэргэжлийн бүх салбар, тэнхмийн багш нарын багшлах боловсон хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага-туршлагатай багш нарын багийг бүрдүүлэх, хөгжүүлэх, багшийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварт тавих шаардлагыг өндөржүүлэх, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, багшийн залгамж халааг тасралтгүй бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

Сургалтын чиглэл Багц цаг Зохион байгуулах нэгж
1 Мэргэжлийн англи хэлний сургалт 5 Сургалтын Бодлого Зохицуулалтын алба-Ерөнхий эрдмийн тэнхим
2 Лекцийн хичээл удирдан явуулах арга зүйд суралцахуй. /Бүх мэргэжлийн салбарын профессор багш нарын онолын болон эмнэлзүйн лекцэнд суух, туршлага судлах, тэмдэглэл хөтлөх-хичээлийн жилийн туршид 20-оос доошгүй удаа/ 2 Багш хөгжлийн алба
3 Дадлага, семинар, лабораторийн хичээл удирдан явуулах арга зүйд суралцахуй. /Бүх мэргэжлийн салбарын профессор багш нарын онолын болон эмнэлзүйн хичээлд суух, туршлага судлах, тэмдэглэл хөтлөх-хичээлийн жилийн туршид 30 аас доошгүй удаа/ 2 Багш хөгжлийн алба
4 Сурган заах арга зүй, дидактикийн үндэс 2 Багш хөгжлийн алба
5 Анагаах Ухааны Боловсрол судлал. /Хөтөлбөр, үнэлгээ, арга зүй/ 3 СБЗА-БХА
6 Багшийн харилцаа, хандлага, ёс зүйн сургалт 2 БХА
7 Мэргэжлийн тэхмийн багш нарыг дагалдах сургалт 6 Мэргэжлийн тэнхмийн эрхлэгчид
8 Багшийн хөгжил 2 БХА
9 Үндсэн нарийн мэргэжил олгох сургалтанд хамрагдах. резидентурт элсэн суралцах, ажлын байран дахь сургалт/ 10 СБЗА
10 Эрдмийн сургалтанд хамрагдах. /магистрантурт элсэн суралцах, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх, мэргэжлийн сурах бичиг унших, орчуулах/ 10 Төгсөлтийн дараах сургалт судалгааны алба
11 Нээлттэй хичээл зохион байгуулах, удирдах 2 Хөтөлбөрт хамрагдагчид
12 Хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээ, тайлан хамгаалалт 2 Сургуулийн Захиргаа-СБЗА,
13 Олон нийтэд чиглэсэн ажил. /Сургууль болон бусад газруудаас зохион байгуулж байгаа бүх төрлийн нийгмийн арга хэмжээний зохион байгуулалтад оролцох/ 4 Хөтөлбөрт хамрагдагчид


 

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ СУРАЛЦАГЧИД

Овог Нэр Зэрэг Төгссөн сургууль  Төгссөн он Мэргэших чиглэл 
1 Баярсайхан  Дашцэрэн  Бакалавр "АЧ" АУИС 2015 Дотор 
2 Батбаяр  Лхамдулам  Бакалавр "АЧ" АУИС 2015 Хүүхдийн их эмч 
3 Төмөрбаатар  Гансүх  Бакалавр "АЧ" АУИС 2015 Нүүр амны согог засал 
4 Баасанхүү  Ууганбаяр  Бакалавр "АЧ" АУИС 2015 Нүүр амны эмчилгээ 
5 Эрдэнэ-Очир  Балжинням  Бакалавр "АЧ" АУИС 2015 Дүрс оношлогоо 
6 Эрдэнэцогт  Баянмөнх  Бакалавр "АЧ" АУИС 2015 Физиологи, молекул биологи 
8 Баттулга  Алимаа  Бакалавр "АЧ" АУИС 2015 Хавдар судлал 
9 Нямсүрэн  Лхагважав  Бакалавр "АЧ" АУИС 2015 Дотор 
10 Дамдиндорж Уянга  Бакалавр "АЧ" АУИС 2015 Эмгэг судлал 
11 Баяр  Баярт-Үйлс  Бакалавр "АЧ" АУИС 2015 Эмгэг судлал 
12 Батцоож  Мөнгөнчимэг  Бакалавр "АЧ" АУИС 2015 Халдварт өвчин судлал 
13 Нармандах  Дугармаа  Бакалавр "АЧ" АУИС 2015 Эмгэг судлал 
14 Сансар Үүлэнсолонго Бакалавр ЭМШУИС 2010 Нүүр амны эмчилгээ 
15 Баатархүү  Баярбат  Бакалавр "АЧ" АУДС 2013 Нүүр амны эмчилгээ 
16 Ерлан Айгерим Бакалавр "АЧ" АУИС 2015 Дотор 
17 Эрдэнэтөгс  Уянга  Бакалавр "АЧ" АУИС 2014 Чих хамар хоолой
18 Төгсбаяр  Эрдэнэчимэг  Бакалавр "АЧ" АУИС 2015 Дархлал судлал, Микробиологи 
19 Адъяабазар Доёдмаа Бакалавр "АЧ" АУИС 2014 Нүдний өвчин судлал 

 


Twitter