“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн доктор, магистрын сургалтын бүртгэл

2019-2020 оны хичээлийн жилийн ”Ач” АУИС-ийн доктор, магистрын сургалтад элсэхийг хүсвэл 2019 оны 9 дүгээр сарын 20-ны дотор бүртгүүлнэ үү.

 

”Ач” АУИС-ийн доктор, магистрын сургалтад элсэхийг хүсвэл 2019 оны 9 дүгээр сарын 20-ны дотор бүртгүүлнэ үү.

 

Мэргэжлийн чиглэл:

Докторын сургалт

  1. Эмнэл зүй
  2. Уламжлалт анагаах ухаан
  3. Нийгмийн эрүүл мэнд
  4. Анагаах ухааны боловсрол судлал

 

Магистрын сургалт

  1. Мэс засал
  2. Дотор өвчин судлал
  3. Мэдрэлийн өвчин судлал
  4. Нүүр ам судлал
  5. Морфологи
  6. Сувилахуй
  7. Нийгмийн эрүүл мэнд
  8. Анагаах ухааны боловсрол судлал

 

Бүрдүүлэх баримт бичиг:

Сургалтад бүртгүүлэгчид дараах материалуудыг бүрдүүлнэ

  • Диплом
    • магистрын сургалтад бүртгүүлэгч - Бакалаврын,
    • докторын сургалтад бүртгүүлэгч - Магистрын
  • Эмнэл зүйн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч нь
    • Резидентийн диплом
    • Эмчлэх эрхийн гэрчилгээ
  • Бүртгэлийн хураамж  20,000 ₮ дансанд тушаасан баримтын хуулбар. (Голомт банк. 1801370177 тоот данс)

 

Жич: Элсэлтийн шалгалт (мэргэжил ба англи хэл)-ыг 2019 оны 9 дүгээр сарын 25-нд авна. Шалгалтын босго оноо 70%-иас дээш, 1 жилийн  төлбөр төлсөн тохиолдолд доктор, магистрын сургалтад элсэх эрх нээгдэнэ.

 

 

Холбоо барих хаяг.      “Ач” АУИС-ийн дотуур байрны 4 давхар,                                                                               

Утас: 99817218, 99199866

Мэйл: [email protected][email protected]

 

“Ач” АУИС-ийн Төгсөлтийн дараах сургалт-судалгааны алба

2019.09.10


Twitter